Марио Лемье 1965 оны аравдугаар сарын 5-нд Канадын Монреаль хотод төрсөн.
NHL-д анхны шайбaa 1984 оны аравдугаар сарын 11-нд болсон тоглолтод Бостон Брюинз-ийн хаалганд оруулав. 1985 онд Марио Канадын шигшээ багийн бvрэлдэхvvнд багтаж ДАШТ-д мөнгөн медаль хvртжээ.
1985/86-141 оноо (48 гоол+93 дамжуулалт)
1986/87-107 (54 гоол+53 дамжуулалт) 63 тоглолтод оролцсон
1987/88-168 (70 гоол+98 дамжуулалт) Art Ross Trophy хvртэв. Мөн Hart Trophy тvvнийх болов.
1988/89-199 (85+114) Art Ross Trophy
1989/90-123 (45+78)-59 тоглолтод оролцсон
Лемье 1990 онд нуруундаа хvнд бэртэл авснаар их спортооc хэсэг хугацаанд орхисон. 1990, 1993 онд хоёр ч удаа мэс засалд орсон боловч бүрэн эдгэрч чадаагүй.
1991/92 онд Пингвинз Стэнлийн цомын эзэн болж чадсан. 1992/93 онд 60 тоглолтын дараах байдлаар 69 шайб оруулж 160 оноо авсан нь Лигийн тэргүүн үзүүлэлт байлаа. 1994/95 онд гэмтэл нь сэдэрснээр тус улирлыг өнжихөөс өөр аргагvй болов. Удаах улиралд NHL-д эргэн ирж 69 гоол оруулж, 161 оноо цуглуулжээ. Мөн Стэнлийн цом-ын хагас шигшээд Питтсбург шалгарсан билээ. Тэрбээр амжилтаараа лигийн тvvхэнд зургадугаарт тэмдэглэгдэв.
1997 оны дөрөвдvгээр сарын 5нд Марио их спортоо орхиж буйгаа албан ёсоор мэдэгдэн Пингвинз vs Филадельфи Флайрез-ийн хооронд болсон плей-оффын тоглолтод (1997.IV.26) тэрбээр сvvлчийн удаа оролцсон юм.
Тvvний амжилтуудыг нарийвчлан тооцвол:
Хет-трик (нэг тоглолтод гурван гоол)-25
Нэг тоглолтод дөрвөн гоол-9
таван гоол-3
Плей-оффын нэг тоглолтод оруулсан гоол
5 (1989.IV.25)
Плей-оффын тоглолтоос авсан хамгийн өндөр оноо 8 (1989.IV.25)
Улирлын тоглолтуудад оруулсан гоол
85 (1988-1989)
Улирлын хамгийн олон дамжуулалт
114 (1988-1989)
Улиралд авсан өндөр оноо
119 (1988-1989)
|