Barcelona

Тэмдэглэлийн талаар:





Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Монголын хаалгач Mиний найз


Гадаадад амьдарч байгаа хэн бүхний хувьд хааяадаа сэтгэлдээ бодох тунгаах зуйл их гарах юм. Тийм нэг үед зургаа үзээд сууж байтал миний дотны найз Сайнаагын зураг гараад ирлээ. Тэгээд гэв гэнэт энэ найзынхаа талаар хэдэн уг бичдэг юм билүү гэж бодоод үүнийг бичэж сууна. Саяхан манай Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх тоглолт болох 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтыг эх орондоо зохион байгуулсан билээ. Энэ тоглолтонд шигшээ багийн хаалгыг манасан хүн маан Юрагийн Сайнхүү байлаа. Сайнхүү 1986 оний 11 сарын 14 нд ээж аавын отгон хүү болон төрж бусдын л нэгэн адил өсж торнисоор 4-р ангиасаа Улсын тэргvvний 5-р дунд сургуулид элсэн орсон цагаас одоог хүртэл бид хоёр дотно үерхэж эхэлсэн билээ. Манай 5-р сургууль хэзээний спортоор өндөр амжилт гаргадаг уламжлалтай бөгөөд энэ нь манай гавят багш Чултэмийн Шархүүтай салшгүй холбоотой билээ. Шархүү багш л анх Сайнааг олж харж хаалгач болгосноор түүний хувь заяаг шийдчихсэн юмдаа. Манай сургуулиас олон алдар цолтой тамирчид төрөн гарсны нэг нь Сайнхүү бөгөөд түүнийг багш Доржжав багштай( Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Ринго спортын дэлхийн хошой аварга) адилтгаж яридаг байлаа. Бид хамтдаа олон ч тэмцээн уралдаанд сургуулийнхаа нэрийн өмнөөс орж үргэлж л шагналт байрнуудад шалгарч энэ бүгдээс Сайнаа маан дандаа л шилдэг хаалгач болдог блаа. Бидний хэдэн найзууд хөлбөмбөгөөс гадна гандболын(handball) спортоор багаасаа хичээллэж байна. Сайнаа 16 настай байхаасаа томчуудын багт дараа нь Ундэсний лигийн тэмцээнvvдэд орж амжилттай тоглож байгаа бөгөөд Лигийн тэмцээнvvдэд Хангарьд болон Өдрийн-Од зэрэг шилдэг багуудад тоглож лигт оролцсон эхний л Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний Шилдэг хаалгач болсон нь түүнийг маш их ирээдvй хүлээж буйн илрэл гэлтэй. Даанч манай хүн өөрийн хэнэггvй зангаасаа болж олон ч удаа олон улсын тэмцээнд оролцох багийн гадна улдэж байсан нь харамсалтай. Түүний амжилтаас цухас дурдвал хөлбөмбөгийн өсвөр залуучууд, лигийн аварга, Гандболийн улс хотын аварга, Бүх ард түмний спартиакадын аварга гээд л ургэлжилнэ. Би нэг удаа Сайнаагаас чи хэдэн шилдэг авсан бэ гэхэд? гандбол нийлээд 10 гарсаан гэж байсан шүү. Энэ тоо улам нэмэгдэх нь гарцаагүй юм. Энэ жил ундэсний бие тамирын их сургуулийн багш дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн бөгөөд Монголын спортод өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн хүн болждээ. Найзийнхаа талаар дутуу дулмаг хагас хугас дурсахад ийм байнаа гэж...

Бичсэн: 04:49, 2007-12-04
Сэтгэгдэл бичихt

Хай

Миний авсан зураг байна хэхэ

Бичсэн: Зочин 12:47, 2007-12-23

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax