Barcelona

Тэмдэглэлийн талаар:





Миний холбоосууд

* Нvvр
* Миний талаар
* Хуучин бичлэгvvд
* Найзууд

Mongoliin hulbumbugiin ireedui

Heden sariin umnu eh oronii maani  niisleld 2010 onii hulbumbugiin Delhiin avarga shalgaruulah temtseenii uridchilsan toglolt bolson bilee. Ene togloltond 1989 onii negen jaal togloj baisan ni hulbumbug sonirhogchidiin tanil Murun bailaa. Mongoldoo tehnikeer bol neg nomer gedegtei tuunii dasgal surguulilaltiig harsan hun bolgon sanal niileh biz. Bid hamtdaa 5-r surguulianhaa neriin umnus neg l jil hamt togloson. Uchir ni bi tuunees hoyor nasaar ah. Gehdee neg surguul ym hoino bainga l hamt beltgel hiine udur bolgon taaraldana. Anh mani nuhur Dambadarjaagiinhaa Baastiin goliin ereg deer hulbumbug togloj sursan ym shig baigaan. Tegeed suuld Sharkhuu bagsh olj harjiljee. Gehdee tuunii udii zeregtei  baigaa ni uuriinh hudulmur. Beltgeliig togtmol bainga unench hiine bidniig suuj baihad gantsaaraa togloj l baina, bid gurvan toirog guisen bol murun tavan toirog guih jisheetei. Ronaldinho-g shutne. Geriinhee hajuud PC togloomiin gazar ajilluuldag teren deeree suuhaaraa baiinga hulbumbugiin bichleg uzseer olon turliin arga tehniktei bolson gej uuruu yrij baisan. Suuld nadad bi Bavaria Muenchen-d toglono gej yrij baij bilee bur unengeesee shuu. Ingeed tuunii Tavan Tsagirag sonind ugsun yriltslagiig door oruulav.



-Роналдиньо шиг өндөр техниктэй хөлбөмбөгч Монголд байгаа гэж сонслоо. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Алтанхуягийн Мөрөн гэдэг. 1989 оны есдүгээр сарын 21-ний өдөр төрсөн. Хөлбөмбөгийн “Сэлэнгэ пресс” багт хүчин зүтгэдэг. Багтаа довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ жилээс үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. “Сэлэнгэ пресс” болон үндэсний шигшээ багтаа 11 дугаартай тоглодог.

-Хэдтэйгээсээ хөлбөмбөг тоглож эхлэв? Бөмбөг жонглёрдохыг хэрхэн сурч байв аа?
-Бүр багаасаа бөмбөг өшиглөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангидаа V сургуулийн хөлбөмбөгийн багт, Ч.Шархүү багш дээр бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөмбөг жонглёрдох үзүүлбэр зэргийг өнгөрсөн жилээс л сурсан.

-Ийм богино хугацаанд хүнд элементүүдийг сурсан хэрэг үү?
-Гурван сарын дотор л жонглёрдоод сурчихсан.

-Хамгийн удаан нь нэг үзүүлбэрээ хэдэн хоногт сурч байв? Ямар үзүүлбэр хамгийн амархан нь вэ?
-Хамгийн амархан нь Роналдиньогийн хөлөө давуулж өшиглөдөг үзүүлбэр. Харин толгой дээрээ тогтоох дасгалыг сурах гэж 14 хоногийг зарцуулсан. Уг нь ямар ч дасгал үзүүлбэрийг дээд тал нь 10 хоногт багтаагаад сурчихдаг юм. Гэхдээ байнга тасралтгүй давтахгүй бол сурахгүй.

-Яагаад жонглёрдох хүсэл эрмэлзэлтэй болсон юм?
-Өнгөрсөн жил Шведэд болсон “Goti Cup” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцож ирээд жонглёрдож сурах, өөрийн ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэнээр эрчимтэй хичээллэсэн. “Goti Cup” тэмцээнд би “UB United” багийн бүрэлдэхүүнд тоглосон. Дэлхийн 160 гаруй орны өсвөрийн хөлбөмбөгчид Шведэд цугласан байлаа. Бид хэсгээсээ шалгараад 32-р байрт орсон юм.

-Энэ жил дээд лигтээ тоглоно биз?
-Одоохондоо өсвөрийн лигтээ л тоглоё гэж бодож байгаа. Тиймээс үндэсний лигийн тэмцээнд тоглохгүй. Ирэх долдугаар сарын 2-нд өсвөрийн лиг, насанд хүрэгчдийн үндэсний лиг эхэлнэ. Миний хувьд V сургуулийнхаа нэр дээрээс оролцоно.

-Өсвөр үеийн УАШТ-д ямар амжилт үзүүлж байв?
-Футзалын өсвөрийн УАШТ-д алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан.

-Насанд хүрэгчдийн ангилалд хэзээнээс өрсөлдөх болов? Энэ оноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байх аа?
-Насанд хүрэгчдийн ангилалд зургадугаар ангиасаа тоглож байна. Харамсалтай нь саяхан болсон “Borgio Cup” тэмцээний үеэр хөлдөө гэмтэл авчихсан. Одоо л эдгэж  байна. Уг нь би Макаод болж буй Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байлаа.

-Хөлбөмбөг тоглохгүй гэртээ хэвтэх хүнд байна уу?
-Бөмбөг өшиглөхгүй болохоор үнэхээр хэцүү байна. Ядаж жонглёр ч хийж чадахгүй.

-Нэг оролдлогоор хичнээн удаа жонглёрдож байв?
-8120. Дунд нь хоёр ч удаа алдсан. Нэг дээр нь хүүхэд тээглээд алдчихсан. Харин нөгөөх дээр нь харанхуй болчихсон учир өөрөө больчихсон юм.

-Хэрвээ саад учраагүй бол хэд хүргэх вэ?
-Ямар ч л байсан 10.000 удаа жонглёрдчих байх.

-Жонглёрдоод хэдэн км явах бол?
-Энэ жил болсон “Дуулиан-2020” тэмцээний үеэр V сургуулиас 25-р эмийн сан хүртэл тасралтгүй жонглёрдож явсан удаатай. Багийнхантайгаа явж байсан болохоор машин тэрэг төдийлэн саад болоогүй.

-Одоо сурахыг эрмэлзэж буй үзүүлбэр бий юу?
-Болж өгвөл ар талаараа жонглёрдож сурмаар байна. Гэхдээ сурахад үнэхээр хэцүү л дээ. Одоо насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилт хийж байгаа болохоор тэр бүр жонглёр хийлгэхгүй.

-”Дуулиан-2020" тэмцээний шилдэг тоглогчоор тодорч АНУ-д суралцах эрхээр шагнуулсан гэсэн…
-”Хас” банкнаас зохион явуулсан “Дуулиан-2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч АНУ-д нэг жил сургалтад хамрах эрхээр шагнуулсан. Ирэх долдугаар сарын дундуур явах байх.

-Өөртэй чинь хамгийн сайн хөл нийлдэг тамирчин хэн бэ?
-V сургуулийнхаа Бүдээ, Түмэнжаргал нартайгаа илүү сайн тоглодог. Мөн шигшээ багийнхантайгаа тоглох сайхан байдаг. Би анх Дамбадаржаад “Хангарьд”, “Мон-Уран” багуудын бэлтгэлийг хараад хөлбөмбөгч болохоор шийдсэн. Одоо тэдгээр тоглогч нартайгаа хамт бэлтгэл хийгээд явж байна.

-Хэрвээ чамайг шигшээ багийг бүрдүүл гэвэл хэн хэнийг сонгох вэ?
-Хаалгачаар Ж.Энхбаяр, хамгаалагчаар Д.Лхүмбэнгарав, С.Баатарсүрэн, С.Одхүү, С.Мөнхбат, хагас хамгаалагчаар Г.Даваа-Очир, Б.Гарьдмагнай, М.Идэрсайхан, довтлогчоор Г.Төгсбаяр, Ц.Баярзориг, Б.Буман-Учрал ах нарыг тоглуулна.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?
-“Улаанбаатар” дээд сургуулиас надад урилга ирсэн. Ирэх жилээс тус сургуульд суралцах байх.

-Нэг тэмцээнд дээд тал нь хэдэн гоол хийж байв?
-”Дуулиан-2020" тэмцээнд нийт 12 тоглолтод 65 гоол оруулсан.

-Хүндэлж хайрладаг тамирчид мэдээж байдаг биз?
-Роналдиньог шүтдэг. Мөн Монголоосоо Д.Лхүмбэнгарав ахыг хүндэлж явдаг. Харин багуудаас “Барселона”-г дэмждэг. Роналдиньо тус багт тоглодог учраас тэр. Шигшээ багуудын хувьд Японы тоглолт надад үнэхээр таалагддаг. Маш хурдтай, үзүүштэй тоглолттой.


Бичсэн: 00:49, 2007-12-25
Сэтгэгдэл бичихt

hi

Murun ch sain togoldag zaluu shu , gadagshaa garj togloh yum bol iredu bga , bid 2 tsug togoldog bsn Amgalan bn

Бичсэн: Зочин (зочин) 18:23, 2008-12-04

Холбоос

<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->




:-)
 
xaax