Энэ 7 хонгийн аваргуудын лигийн хэдэн тоглолтонд бооцоо тавилаа шүү. Баараггүй хожих Барса, Арсенал, Манчестер, Виллареал гээд л хэдэн багтаа итгэл хүлээлгэв. Сүүлийн сонголт Реал уу? Ювентус уу? Шууд л бодлоо уг нь би Реалд дургүй ч гэсэн мөнгө хожих гэж байгаа юм чинь бодит байдлыг л харж үзэх хэрэгтэй. Сүүлийн 2 жил Мадридын багийн амжилт, Ювентусын доройтол толгойд буув. Дээр нь дэлхийн шилдэг хаалгач Буффон, Реалд ганц гоол хийдэг Трезеге нар байxгүй шүү дээ. Ингэж бодоод л Реал хожно гээд дарчихлаа шүү. Харин юу болсыг эндээс үзээрэй.
Тоглолтын төгсгөл Ювентус 2, Реал 1. Дел Пеьрогийн гоол бол зүгээр л гайхамшиг. Ингээд энэ 2 баг нийт 13 удаа тоглосноос Реал 7, Турин 6 хожлоо. Хамгийн сүүлд 2004-05 оны аваргуудын лигийн 16-д Ювентус Реалыг мулталж байсан бол 1998 оны финалд Реал Ювентусыг хожиж байлаа. Реал яс юман дээр нэг иймэрхүү л баг юм гэдгийг энэ тоглолт ахин баталсан юм. Реалаас ч нэг боллоо шүү.
|