Энэхүү бичлэгийг би жилийн өмнө орчуулж байжээ. Xарин одоо хэн нэгэнтэй хуваалцах болсон байна.
Өөрийн шилдэг лигтэй Европын орнууд болох Итали Испани болон Английн тоглогчид өөр улсын лиг-д тоглох нь ховор тохиолдол. Эдгээр улсуудаас Италичууд тун сонин. Угийн их гэрсэг бас хамтач сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ард тумэн. Ийм ч болоод тэр уу багийн спортонд Италичууд өндөр амжилт гаргадаг. Чи Итали хөлбөмбөгчин бол Италидаа л тоглох бичэгдээгүй хууль энд үйлчилдэг. Гэвч сүүлийн 10 жилээс өмнө өөр улсийн лигүүдэд гарж байсан тоглогчидын ихэнх нь өөрийн карьераа сунгах үүднээс хөлбөмбөг төдийл хөгжөөгүй улсын клубүүдэд тоглодог байлаа. Ингээд Итали хөмбөмбөгчид гадны лигүүдэд хэрхэн тоглож байсаныг сонирхье.
1976 он Лацио багийн шилдэг довтлогч Жоржио Чинагли хойд Aмерикын Нью Йорк Космос багд тоглох болсон нь Итали хөлбөмбөгчидийн эхлэл гэж үздэг. Түүний энэ шийдвэрт латин америк эхнэр нь ч нөлөөлсөн нь дамжиггүй. Үүний дараа 1982 оны дэлхийн аварга Италийн багийн гол тоглогчид болох Марко Тарделли, Жанкарло Антонини нар Швейцарыг Роберто Бетага Америкыг зорьсон нь тухайн үедээ олон хүмүүсийг гайхшируулж байлаа.
Дараагийн 10 жилд гадагш тоглогч гараагүй бөгөөд 1994 онд дэлхийн аваргаар од нь гийсэн Сальваторе Скиллачи Жубило Ивататай гэрээ байгуулсан юм. Ювентуст амжилттай тоглож чадахгүй байсан Фабрицио Раванелли 1996 онд Будант Албионийг зорьсон юм. Раванелли Миддлесброд эхний л улирлаа сайн тоглосон. Раванеллиг Англи руу явсаны дараа Жанфранко Зола Челси-д ирлээ. Хамгаалах дуртай хурд багатай Италичууд хэзээ ч премьер лигэд амжилт олохгүй гэсэн яриаг Зола үгүйсгэж клубтээ 7 жил тоглохдоо Челсигийн түүхэн дэх хамгийн алдартай тоглогч нь болсон юм. Золагын энэхүү амжилт нь Челси-д тоглогч дасгалжуулагчийн ажлыг амжуулж байсан Жианлука Виаллитай салшгүй холбоотой байв. Раванелли Зола нарыг Англид амжилттай толгож байх зуур Лоренцо Аморузо (Глазго) Жианлука Феста (Миддлесбро) Амедио Карбони (Валенси) Руггиеро Риззителли (Мюнхен) Никола Берти (Тоттенхэм) нар гадны багуудтай гэрээ байгуулсан байлаа. Мөн эдгээр тоглогчидоос илүү онцлох хүмүүс бол Роберто Донадони мөн Валтер Зенга нар. Экс шигшээгийн дасгалчуулагч маань Америкын Метро Старс-д ( дараа нь Ал-Иттихад багт) нэг улирал, шилдэг хаалгач маань Нью Энгланд-ад, ФИФА-гын шударга тоглогчийн шагналт Паоло Ди Канио Селтикт (сүүлд Шеффелд, Вест Хэм, Чарлтон багуудад), тоглосон ганцхан жилдээ лигийн шилдэг довтлогч болсон Кристиан Виери Атлетико Мадридад (дараа нь Монако), бидний сайн мэдэх Иван Женнаро Гаттузо Глазго-д тус тус тоглож байв. Золагийн нөлөөгөөр Сери А-гийн ирээдүйн шилдэг хамгаалагч Кристиан Пануччи, Самүэл Далла Бона болон одоог хуртэл тоглож буй Карло Кудичини нар Челси-д ирж байсан бол Раванеллигийн жишгээр Массимо Макароне Миддлесбро-д орж байлаа. Эдгээрээс гадна Дино Бажо, Даниел Массaро нар Англи болон японд хэсэг тоглосон юм.
2004 он санхүүгийн хямралаас гарах зорилготойгоор ювентус баг Марко Ди Вайог Валенси-д, Фабрицио Микколиг Бенфикад, Энцо Марескаг Севилла-д, Алессио Такчинардиг Виллареал-д Марк юлианог Мальорка-д тус тус зарсан бөгөөд Стефано Фиоре, Бернардо Корради Эмилиано Моретти нар Валенситай, одоо Холливүүдэд хүчээ сориж буй Франческо Коко сүүлд Деметрио Албертини нар Барселона-д, Италийн шигшээгийн Морено Торричелли Эспаньол-д тоглосон юм. Эдгээр бүх шилжилт хөдөлгөөнүүдийг хийсэн ихэнх тоглогчид нь хөгшөрсөн нэг бол багтаа гологдсон тоглогчид байсан бөгөөд 2004 оноос ирээдүйтэй залуу тоглогчидийг европын супер клубууд ангуучилж эхлэсэн юм. 2004 онд 17 настай байсан Жузеппе Росси-г Манчестер (одоо Вилларреал) Артуро Луполи-г Арсенал мөн Реал Мадрид Антонио Кассано-г их мөнгөөр өөрийн болгож байлаа.
2006 оны дэлхийн аваргуудаас Ф.Каннаваро,М.Матерацци, Ж.Замбротта, М.Оддо, К.Заккорда, А.Барцали, Л.Тони, Ф.Гроссо өөр улсын клубүүдэд тоглож байгааг бодоxод хөлбөмбөг ч даяарчлагдаж байн уу даа?
|